Wednesday, October 20, 2010

Төгсгөл - Үжингийн амьдрал дахь томоос том хар толбо

...Нэг өдөр л гэнэт миний бие их муудлаа. Би эмнэлэг рүү явлаа. Харин тэндээс ирэхдээ "заа, яав л гэж дээ" гэсэн бодлоо хаясан байв. Уушигны сүрьеэтэй гэж оношлуулаад нэг их гайхсангүй, гэхдээ хүндэрсэн, хэвтэж эмчлүүл гэснийг нь сонсоод маш их гайхав. Эрчимт эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна, заавал хэвт гэлээ.
Тийм их муудсан юм байх даа гээд итгэж ядлаа. заавал хэвтэх хэрэгтэй, энэ л намайг их зовоож байв. Мэдээж намайг эмэгтэйчүүдийн тасагт хэвтүүлэхгүй нь ойлгомжтой. Харин дан эрчүүдтэй нэг өрөөнд байна гээдэг бол миний хувьд ямар ч боломжгүй зүйл байлаа. эсвэл холилдсон байдаг юм болов уу?
...Би ямар ч байсан хэвтэхээр шийдэв. эрүүл мэнд бол хүнд байж болох хамгийн чухал зүйл гэдгийг ээж маань гүйцэт ухамсарлуулан хүмүүжүүлсний хүчинд л өдий зэрэгтэй яваа гэж өөрийгөө боддог болохоор би өөрийгөө хүчлэн тийш нь авч очсон. Харин би энэ шийдвэртээ үйлдсэн амьдралынхаа туршид харамсана гэж яаж мэдэх билээ...
Би тэр тухай бодох ч дургүй. Амьдралд минь хамгийн том хар толбо болсон үйл явдал. Эрэгтэй хүнийг би тэрнээс илүү муухай байж чадна гэж бодохгүй байна.
Тэр үед бас сүрьеэгийн тасагт хэвтэж байсан Гарьдхүү , Хүрэлжав , Гантөмөр хэмээх 3 залуу намайг үргэлж гоочилдог байлаа. Би “үүнээс ч дор байж болох л байсан” гэж бодоод юу ч хэлдэггүй байсан юм. Өндөр туранхай, шанааных нь яс төвийсөн хамгийн муухай царайтай, хараал их хэлж, тамхи завсаргүй баагиулдаг Гүрвэлжав (Би ингэж нэрлэхээр шийдсэн) нэг өдөр намайг гараараа дохин дуудав.
-Зиа тэгээд хэзээ гарах гээд байна даа
-3 хоног үлдсэн.
-2 сар хэвтчихэв үү?
-Үгүй ээ, сар хагас л болсон.
-Гарахаасаа өмнө ах нарыгаа нэг баярлуулах юм байгаа биз дээ?
-Айн? Хэхэ. Мэдэхгүй ээ. Баярлуулчихаар юм надад байхгүй. Би уудгүйм чинь
-Заавал уух юм гэхгүй ээ. Яахав оройн тарианы дараа өрөөнд ороод ирээрэй.
-Аан, өнөө орой юу?
-Мхн.
-За.
Мэдээж би ухаанаа гартал айгаагүй. Гэхдээ л хоолойных нь өнгөнөөс олигтой юм болохгүй нь дээ гэж мэдэрсэн.
...Өрөөний хаалга тогшоход дотроос:
-“Пожалуйста” гэж баяртай, уриалгахнаар зөвшөөрөл өгөв.
Тамхины утаа хөшиглөсөн саарал хөх манант өрөөний мухарт хумсын чинээ 3 улаан гал тод харагдана.
-Хаархөн дүү, наашаа суучих
-За уудгүй гэж байгаа. Уул нь жаахан уучихвал чамд л хэрэгтэй. Ядаж л бага өвдөнө.
-Юу гэнэ ээ?
-Аан... юу ч биш ээ, нэг татчих
-Үгүй ээ, би чаддагүй. Хэлсэн ш дээ.
-Hээрэн тийм.
-Миний дүү 3 хоноод гарна гэсэн биз дээ. Бид нар бас чамайг гомдоох санаагүй л байна.
-Aх нар нь үргэлж үргэлж үгээр идэж зовоож байсан. Уучилна биз дээ айн? Энд удаж байна өө, Бараг л эмнэлэгт хэвтдэг биш, амьдардаг болоод байгаа. Уйдах юм.
-Чи чинь тэхээр охин гэсэн биз дээ? Юу... гээд гамбир мэт хавтгай царайт Ганаа гэгч нь дуугай болов.
-Мангар тэнэг минь, юу гэж новшийн юм яриад байгаан. Дуугай сууж бай, мэдэв үү? Чи битгий юм бодоорой за юу? гэж эвлэгхэн хэлсэн ч хүдэр биет хүйтэн царайт Гарьдхүү дотроо өөр зүйл бодож буй нь гарцаагүй
-Юм бодоогүй ээ, Би өрөөндөө оръё доо. Эгээ ирнэ гэж байсан. Утсаа өрөөндөө орхичихсон, залгаж байгаа байх.

Би тэндээс гарахын түүс болоод худлаа хэлсэн. Харин тэд нар намайг яах ийхийн зуургүй бариад авсан.Уйлж чарлаж, аврал эрэн хашхирахыг минь хэн ч сонсоогүй.Тасагт хэвтэж байсан 6-хан хүний 3 нь тэр өрөөнд намайг хүчрхийлж, 2 эмэгтэй нь салхинд суухаар гадагшаа гарсан байсан юм. Айж, амь тэмцэн эсэргүүцсэн маань тэд нарт илүү таашаалтай байх шиг байсан. Бүтэн 2 цаг хагас би зогсолтогүй түрэмгийлэн доромжлуулсан юм. Эгээ гадаа бараг хэдхэн метрийн зайд намайг эргэхээр ирээд хүлээж байсан. Харин би 3-4-хөн хананы цаана үхэхийн ирмэг дээр иртлээ тарчилсан. Эгээ над руу тасралтгүй залгаж, утасны хонх тасралтгүй дугарсан. Сүүлдээ утасны цэнэг дуусаад унтарчихсан.
Одоо би Нокиа маркийн утасны нокиа тюнийг тэвчиж чаддаггүй. Тэр аяыг би үзэн яддаг.
Маргааш нь, нөгөөдөр нь ч би арчаагүй, өвдөж доройтсондоо болж шоконд орсон амьтан шокд орсон амьтан хана ширтэн хэвтэж өнгөрүүлэв. Хоёр хоног, бараг 50 гаруй цагт 2-хон удаа л бие засахаар боссон. Юм идэх ч хүсэл байсангүй. Эгээ дахин дахин ирээд надтай уулзаж чадалгүй буцсан. Харин нэг орой, эмнэлгээс гарахын өмнөх өдөр ээжлийн сувилагчийг аргалаад дотогшоо ороод ирсэн байлаа. Би нүүрийг нь харж чадахгүй байсан. Сувилагч нар намайг босч чадахгүй байгаа,, сэтгэлээр их унасан юм шиг байна, яасныг нь мэдэхгүй гэж хэлсэн гэсэн. Эгээ намайг хүчээр өөр лүүгээ эргүүлэн нүд рүү ширтэж "Яасан?" гэж их ноцтой асуусан. Харин би амаа нээж нэг хэлэх гээд чадаагүй ухаан балатрсан байсан юм.Сэргэхдээ би эгээгийн тусдаа хөлсөлж байсан байранд сэрэв.....

Гээд цааш үргэлжлүүлэх гэтэл 00-н өрөөнд хэвтэх тэр номны сүүлийн хэдэн хуудас урагдсан байсан ба тэдгээр хуудас хэн нэгний нар салхи үзээгүй надин цагаан эдийн алчуур болсон нь гарцаагүй буй заа нтэр гэж солиорох ч яахав. Үргэлжлэл 3 жилийн дараа гэнээ.
Та нарын бодлоор үүнийг яаж дуусгавал дээр вэ? Коммэнт үлдээх эрхтэн дархт бөлдөгнүүд өөрсдийн сэтгэгдлээ бичиж үлдээнэ үү. Эс болбоос лалармаахан би жинхэнэ лалар зан болоод санаа гаргана шүү :Р

3 comments: