Сайн байна уу? Намайг Тэмүүжин гэдэг. Ихэнх найз нар маань Үүжээ гэдэг ч Үжин гэж дуудуулах дуртай л да би. Би бол транс залуу, би гомо биш, би бол жинхэнэ эмэгтэй хүн. Миний амьдралдаа туулж өнгөрүүлсэн бүхэн хэн нэгэн надтай адилхан хүнд урам зориг өгөөсэй гэсэндээ би үүнийг бичиж байна. Одоо миний амьдрал хамгийн сайхан үедээрээ явж байна. Би 20 настай. Ид нас гэж байдаг яг л тэр нь. гэхдээ миний амьдрал тун удахгүй дуусна. Надад хайртай, намайг хүлээдэг хүн маань орхиод одсон. Тэр намайг зовж шаналж байгааг харж тэвчихгүй болохоороо явж байна гэж хэлж байсан. Одоо надад ганцхан ширхэг найз л үлдсэн дээ. Тэр бол миний флаш. гурван гега, хуучин загварын том улаан амьтан. Аа, яая гэхэв дээ бүх зүйл ингээд дуусч байгаа гэж бодохоор би үнэндээ өөртөө ч итгэхгүй байна...
Өчигдөр орой би телевизийнхээ урд зөндөө суулаа. Aнх чамтай танилцаж байснаасаа эхлээд бүх зүйлийг эргүүлэн санаж, хайртай хүнтэйгээ хамт байхын жаргалыг даан ч богино амссандаа харамсаж удаан суусан. Чи бид хоёр гэхдээ сайхан дурсамжийн эзэд болсон болохоор үхэх гэж байгаа маань одоо нэг их чухал биш санагдаж байна. Чамайг санахгүй гэж би өөрийгөө зөндөө л ятгалаа. Гэхдээ үнсэлтийг чинь, амьсгал, үнэрийг чинь би үргэлж санаад, үгүйлээд байх юм. Намайг магтдаг байсан үгнүүд чинь, тоглоом болгож хэлдэг байсан заваан үгнүүд чинь хүртэл үгүйлэгдээд байна. хайр аа, санаад байна, яахийм бэ?
Чиний нэг зэвтэй шрүп чинь үлдчихсэн, би зүлгүүрдэхгүй тэр чигээр нь хадгалаад л байгаа. Бензины үнэр үл мэдэг ханхлах тэр боолтыг би орныхоо толгойноос зүүсэн. Чи харин одоо тоос сорогчоо нухаад л хэвтэж байгаа байх даа... хайр аа, САНААД БАЙНА ШДЭЭ.
Би гэхдээ чамаас өөр юу ч нэхэж чадахааргүй болтлоо бүх зүйлийг авсан. Үнэндээ амьдралыг чинь үймүүлж бол зүрхлэхгүй, Xарин бусад нь бүгд минийх болсон. Сайхан угсрагдсан миний хайрт. чи яах гэж надтай учирсан юм бэ? Чи намайг эрэгтэй гэж мэдээгүй тийм ээ, гэнэн амьтан минь. Ямар их хайртай юм бэ би чамд. аа, яалтай ч билээ.
Xарамсах зүйл огтхон ч байхгүй хайр минь, сайхан амьдраарай. Намайг март , хaaрдаа форматла.... Үргэлжлэл бий
http://forum.asuultserver.com/-с хайчлан авчирч , бантагнасан JR.
No comments:
Post a Comment