Wednesday, October 20, 2010

Үргэлжлэл - Үжин буюу Үүжээгийн шилжилтийн нас

Анхны хайрынхаа тухай ярьж өгөх үү? Би шилжилтийн насандаа хамгийн эмзэг байсаан. Ангийн охид биений юм нь ирсэн тухай шивнэлдэж эхлэхэд би атаархдаг байлаа. Xөх нь ургаж, хацар нь ягаараад бүгд л эмэгтэй хүн болцгоож байлаа. Харин надад сахлын мөр гарч, энд тэндээс үс ургаж эхэлсэн. Би тэр бүгдийг үзэн ядаж байв. Миний эрэгтэй гэдгийг сануулдаг байсан тэр зүйл ч томрон, надад таалагддаггүй байдлыг байнга үүсгэдэг болж дээр доор 2 газар хос хоёр бөмбөлөгнүүд томорсоор доодхыг үс бүрхэж , дээдхийг батга шавсан билээ. Тэр үед ангийн нэг банди маань надад маш их таалашдаж эхэллээ. Би гайгүй хөдөлгөөнтэй байсан болохоор ангийнхаа сагсны багт ордог байв. Тэр манай ангийн багийн хамгийн мундаг нь байсан. Дунд зэрэг нуруутай ч, цайвар царайтай, их гоё тунгалаг нүдтэй хүүхэд байв. Бид нар сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үеэр би түүнийг маш их харж, шохоорхож байгаагаа мэдсэн юм. Сэлгээний сандал дээрээс түүнийг би нүд салгахгүй ширтдэг байв. 7-р ангид байсан байх аа даа. Цоо шинэ сагсны хослол өмсч, ориг пүүзээр гангарсан тэр хөвгүүнийг ширтэж суусан нь ганцхан би биш байсийн. Сургуулийн охид шивэр авир гэлцэж, нэрийг нь дуудан хөгжөөн дэмжиж байв. Түүнийг Анxаа гэдэг байлаа. Би удтал түүнийг харж, хэрхэн гүйж, шидэж, бөмбөг дамжуулж байгааг нь нүд салгалгүй ширтэн сууж байлаа. Ангийн маань Төөгөө "нээрээ гоё пүүз байгааз?" гэхээр л би өөрийгөө хэтэрхий шүлэнгэтэн харж байгаагаа ухаарч, их ичсэн.
Бид нар дүүргийн аваргад орохоор дундаасаа шигшээ баг гаргалаа. Би багтсан гэхдээ садал дээр суудаг үүрэг хэвээрээ. Харин Антошка (Түүнийгээ өхөөрдөж байгаа нь энэ) гол довтлогчдын нэг болсон. Орой бүр сургуулийн зааланд бэлтгэл хийнэ. Бид хоёр гайгүй сайн найзууд болсон. Уулзахдаа гар бариад юутайв? гэдэг нь надад үнэхээр гоё байдаг байлаа. 2 жил сайн найзууд явсаан. Би түүнд сайн гэдгээ хэлэх гэж хэзээ ч зүрхэлж байгаагүй. Харах тоолондоо үнэхээр баяртай байдаг байсан ч хэзээ ч бүтэхгүй, биелэхгүй анхны хайр, мөрөөдөл минь намайг илүү ихээр шаналгадаг болсон юм. Тэр энэ хугацаанд ''жуман'' охинтой үерхсэн. Харин Баагийгийн ангийн тэр нэг охинтой уулздаг байхад нь л хамгийн хэцүү байдаг байсан. Тэр нь ч үнэхээр хөөрхөн охин байлаа. Хөх нь л жаахан болохоос нүд шүд тэгш, зүс царай, бие хаа сайтай охин байсан. Тас тас хөхрөн Антошкийн мөрнөөс түшиж, дээш доош болон инээхийг нь амьдаар биш ч Антик-н ( дахиад өхөөрдмөөр нэр олоод) надад үзүүлэх утасны бичлэг зураг дээрээс хараад ямар азтай юм бэ гэж үргэлж атаархдаг байлаа.Эйж(Анxаа,Жуниор буюу AJ) надтай анд нөхрийн харьцаатай явсаар л байлаа. Харин сүүлд ирэхдээ "чи ямар өөр болоод байна аа?" гэж хэлсэн. Tэр хэдийгээр aрхи тамхинд орж,pc-д донтон жаахан турсан ч миний мөрөөдлийн ханхүү хэвээрээ байлаа. Заримдаа тэр халамцуу ирж, орцны шатан дээр удаан сууна.Бодвол найз охидуудтайгаа проблемддог байсан биз. Тэр жаахан согтохоороо нүд нь мэлтэрсэн гүймхий болж, миний биед хамаагүй хүрдэг байлаа. Тийм учраас би согтуу хүний муухай үнэртэй амьсгалыг нь үл анзааран олон цагаар дэргэд нь сууна. Хаврын шалгалтын өмнөх долоо хоног би гэнэт их сонин зүйлтэй тулгарлаа. Нэг өдөр заалны хаалгаар манай ангийн Зулаа их ширүүн орж ирлээ. Бид хоёр нэг ширээнд сүүлийн 3 жил суусан. Тэр их хөөрхөн ааштай, тусархуу сайн охин байсан юм. Миний сайн найзуудын нэг болсон том хацарт хөөрхөн Зулаа над руу аймаар муухай харсаар шууд чиглэн ирэв. Түүнийг надад сайн гэж ангийн охид шивнэлддэг байсныг би мэднэ. Дөрвөн ч жил цэргийн баяраар надад бэлэг өгснийг нь би санаж байна. Xарин тэр өдөр тийм зүйл болно гэж би ердөө ч бодоогүй байсаан. Яагаад би зааланд байж байснаа мэдэхгүй юм. Ямар ч л байсан нэг давхарт байдаг биеийн тамирын зааланд тэр үйл явдал болсон юм. Зулаа над дээр хүрч ирээд нүүрэнд минь тулаш шахан зогсов. тэгснээ:
"Үсээ хурдан тайруул, за юу. Чамайг охин шиг гэж хүмүүс яриад байна. Би охинд сайн болсон юм уу ямар"
Тэр маш чанга хашхираад сүүл рүүгээ хоолой нь чичирч, уйлах дөхөв. Би яах ч учраа олсонгүй.
"Уучлаарай Золоо" гэлээ
"Намайг Золоо гэдэггүй, Зулаа гэдэг за. Энхзүл !!!" гээд тэр улаа бутарсан чийдэн шиг 2 хацраа булцайсан жижигхэн гараараа дараад гүйгээд явчихлаа...
Амьдралд минь олон шинэ зүйлс бий болж, чамин сайхан боловч утгагүй хахир ертөнц өөдөөс минь яг л тэр өдөр Зулаа надад яаж ойрхон тулж ирсэн шиг ойртон ирлээ. Зулаа надад тийм сайн байсан гэж би мэдээгүй. Тэр 10-аа төгсөөд л дараа жил нь нэг залуутай сууж хүүхэд гаргасан гэсэн. Тэр найз минь байхаа больж, намайг үзэхээ байсан.
Яг тэр үеэс би хөмсгөө засаж эхэлсэн юм. Аниагийн чимхүүр байнга л толины өмнө байж байдаг байсан болохоор ядах юм байгаагүй. Эхлээд өвддөг байсан. Нүдэнд нулимс цийлэгнээд л, харин сүүлд нь зүгээр болчихсоон.....
To be continued ....

3 comments:

  1. ingehed ene henii bichsen niitlel ve? lalarmaahaniih l lav bish ee

    ReplyDelete
  2. omnoh heseg dr n haanaas hussanaa bichsen bgaa biz de

    ReplyDelete