Monday, November 15, 2010

Артгаа багшээ нь зөвөлгөө өгжээшд


(Read more дараад уншаарай гэж зөвлөх байна даа)

*За багшээ нь аймар оройтсоо, том соорий шүү нөхдөө, бийг сооррри! Одоо өөр тийшээ нэг ч харкуугаар тктктктк гээ биччий за, амалжээнэ. Сая автуусаар явжаагаад аятайхан хэдэн зөвлөгөө бодож оллоо. Таксигаар явсан бол тасархай зөвөлгөө олох байсан байх. Богооноор явсан бол болгож тавих зөвөлгөө ч олох байсан.

* За хүн хэрхэн уураа гаргах вээ?
Тиймээ энэ бол эмзэг асуудал юм. Хүн уурынхаа учир шалтгааныг олжээж л дараа нь гаргах тухай бодох ёстой. Тэхээс юун уурав гэдгээ ч мэдкү хүн үхсэн балдуушаа гаргахым бэ бодоод үз л дэ. За жишээ нь буузны жигнүүрт уур их байвал тагий нь сөхөхөд л тэдгээр уур бүрэн гадагшилдаг байна. Уур биеийг зовооно гэж үнэн. Саунд сууж үзсэн хүмүүс бол мэднэ. Халуун, нойтон, шалдан. Сайхан юм хаана нь байнаа тээ. Гү гайгүй ч юмуу. Заза дараагийн зөвөлгөө рүү оркуу бол энэ аймар далийхгаад байна.

*Хэрхэн гутлаа далий гишгэхгүй байх вэ?
Маниусд байдаг нэг том пориблээм бол гутлыхаа улыг аймар далий гишгэх явдал юм. Угаасаа тийм өсгийтэй гутал авцым шиг тээ. Энэ бол үнэхээр том пориблээм. Үнэхээр том! Яаая даа байз тээ. Далийлгахгүй байхым сан. Нэг сайхан гутал хараад энэ гутлыг би далий гишгэхгүй юм шүү гэж бодох л юм бол тэр гутлаа хэзээ ч худалдаж авахгүй байх л хэрэгтэй. Тиймээ, бид чадлаа. Тэр гутлыг би хэзээ ч далий гишгэхгүй!

*Яавлаг хэрхэн иддэг вэ?
За яавлаг гэдэг бол нэг хөөрхөн бөөрөнхий жимс байдаг, Түүнийг аяаархаан барьж энхрийлэн харах хэрэгтэй. Эргүүлж тойруулан бүрэн эзэмдэж ширтэнэ. Тэгээд нэг аятайхан газар тааралдангуут үнсэх гэж байгаам шиг амандаа ойртуулснаа гэнэт амаа том ангайгаад хазаад хая. Крххк гэсэн дуу гаргаад тэр яавлаг үхнэ. Та нар яавлаг алчлаа шдээ!
Хэрвээ тэгж хазахад тийм дуу гарахгүй харин гар луу чинь юм гоожоод, подоолöк чинь заваарцан бол тэр помьдоор байж. Эсвэл хазахад тийм гарахгүй, бүр хазагдах ч гүй байвал, чи баарны ширээн дээр байдаг хиймэл яавлаг хазчиж, тэнэг :D

*Хэрхэн сэлж сурах вэ?
Одоо сэлнэ гэдэг чинь нэлээ ярвигтай ажил шүү дээ. Нойт оргио л эвгүй байдийн. сэлдэг хүмүүс бол мэднэ дээ. Сэлж сурахад бол ер нь зөвхөн ус байгаад ч учир дутагдалтай. Жишээ нь надтай хамт ажилдаг байсан, Сүхбаатараас ирсэн борц шиг бор залуу бол манай ажлын нойлд дандаа ордог, караантны ус ч хааяа уудаг байсан хэрнээ ерөөсөө сэлж сураагүй шд. Заза ер нь сэлэх тухай ингээд дууслаа баяртай!

*Хэрхэн хөөрхөн хүүхэнтэй маш хурдан танилцах вэ?
Зүгээр байжээтэл нэг лааг хөөрхөн хүүхэн тэнд байгаад байвал танилцxын сан гэсэн хүсэл төрнөө дөө тээ, Зоригт8 маймд. Гялс танилцxын саан гээ л. Цагтай бол ер нь уралдах хэрэгтэй л дээ.Тиймээс харсан дариудаа шуу шааж очоо л урд нь зогсооод юу ч хамаагүй хий. Доороо хурдан хурдан үсэрдэг ч юмуу, хуруугаа амандаа хийж лблбллблблб гэдэг ч юмуу, солир харах, хамраа ухах, шүдээ зууж хөмсгөө зангидах, өөрийгөө үсдэх, өөрийгөө 2 гараараа ээлжилж алгадах, амаа том ангайж орилох гэх мэт. Одоо тэр бүсгүй чамайг хаа ч явсан танихаар боллоо. Чи ч түүнийг андахгүй. Ингээд сайхан танилууд боллоо шүү дээ.

*Нохойноос айхгүй байхын тулд яах вэ?
Нохойноос айхгүй байхын нохойгүй газраар л явна даа одоо.Хэрвээ нохойтой газраар заавал явж таарах гээд байвал нохойгий нь түрүүлээд айлгах хэрэгтэй. Шууд очоо л модоороо цохио л, буудаа л, караанаараа өргөж саравлзуулаа л, чоноороо туулгаа л.... заза багшээ нь цайгаа уулаа өлсөөдээнэ. Гэдсэн дотор гүрүн гүрүн гэж дугараадээнэ.

No comments:

Post a Comment