
- Өмд нь ийш тийш мурийгаад, дэлгүүрээ олох гэж удаж удаж уурандаа цахилгааныг нь мулталж эсвэл товчийг нь тас татаж байгаа бол огцом ууртай эрийн шинж. / Бид нар бараг бүгдээрээ ч юм уу/
- Өөрөө морь харахгүй байж найзыгаа дагаж орж ирчихээд найздаа бараа болох хэрэгтэй гэж өөрийгөө зөвтгөж байгаа бол хамт олонч эрийн шинж. /Баагий гэсэн үг.../
- Хүн хараад байвал морь харж чадахаа байчихаад дуусчихсан мэт царайлж, дараа эргэж ирэх төлөвлөгөөтэй гарч байгаа бол ичимхий эрийн шинж. /Амараа гэсэн үг.../
- Чанга шүгэлдэн ийш тийш эргэлдэн харж байгаа бол амьдралын баясгалантай эрийн шинж. /Ганаа гэсэн үг.../
- Бүгд эзэнтэй, морь харах газар зай байхгүй бол шууд угаалтуур руу морь харж байгаа бол хээгүй, гүндүүгүй эрийн шинж. /Хүрлээ , Ганаа , Гарьд , Би гэсэн үг.../
- Морь харахдаа товчиндоо гар хүргэлгүй дэлгүүрээ онгойлгочихоод процесс үргэлжлэх хооронд зангиагаа засч, цагаа түлхээд, гутлынхаа үдээсийг янзалчихаж байгаа бол сэргэлэн эрийн шинж. /Хүрлээ л юм да сда гэж..../
- Нисч яваа ялааг онох гэж ийш тийш үсчүүлж байгаа бол тоглоомчин эрийн шинж. /Гарьд , Ганаа гэсэн үг.../
- Андуурч гонжоомныхоо доод товчийг тайлаад тэлээнийхээ үзүүрийг унжуулаад зогсож байгаа бол анхааралгүй эрийн шинж. /Үүжээ , Амараа гэсэн үг.../
- Хүмүүсийнхийг анхааралтай ажиглан өөрийнхтэйгээ харьцуулан харж байгаа бол юм болгонд санаа зовж явдаг эрийн шинж. /Хүрлээ хахаха/
- Морь харахын хооронд дэргэдэх хүндээ онигоо ярьж амжиж байгаа бол наргианч эрийн шинж. /Би ш д /
- Суултуурын пааланд ойсон дуслаас солонго татуулах гэж оролдож байгаа бол элдэв зүйлийг туршиж үзэх дуртай эрийн шинж. /Төөгөө гэсэн үг.../
- 00-д гүйж орж ирэхдээ л өмдөндөө ихэнхийг нь асгацан байгаа бол орон гаран эрийн шинж. /Ганаа , Амараа , Үүжээ гээд л хөвөрнө шүү дээ.../
- Санаа алдан удаан зогсовч хийнээс өөр зүйл гаргаж чадалгүй үглэсээр гарч яваа бол амьдралд нухлуулсан эрийн шинж. /Үүжээ гэсэн үг.../
- Хэргээр чимээ багатай ч үнэр ихтэй хий сэм гаргачихаад хүчтэй шуухтнан агаар үнэрлэж, хүмүүст ууралсан янзтай гараад явж байгаа бол хорлонч эрийн шинж. /Би юм болов уу?/
- Чанга дуугаар хийгээ гаргачихаад түүнийгээ тайлбарлан бариар наргиа хэлж байгаа бол эрч хүчтэй эрийн шинж. /Ганаа гэсэн үг.../
- Өмд гутал дээрээ биш шалан дээр дусаачихаад явуут дундаа сэгсрэн дэлгүүрээ татахаа мартаж гараад арван минутын дараа гэнэт мэдээд цааш нь чихэх гэж оролддог бол салан эрийн шинж. / Амараа болоод Ганаа гэдэг нь тодорхой/
- Морь харах зуураа ном, сонин уншиж байгаа бол сэхээтэн эрийн шинж. /Энэ бол би.../
- Хөөснүүд яаж хагарч байгааг анхааралтай ажиглаж байгаа бол хүүхэд зангаараа эрийн шинж. /Төөгөө , Ганаа гэсэн үг.../
- Дэлгүүрийнхээ ганц товч тайлахад хангалттай байсаар байтал бүх товчоо дуустал нь тайлж байгаа бол юм болгонд ул суурьтай ханддаг эрийн шинж. /Баагий аая /
- Нөгөөхөө сэгсрэлгүй хаалганы яс модонд цохиж байгаа бол яаж ч мэдэх хөндлөн эрийн шинж. /Гарьд хэхэ /
| |
ene deeer garidiig ymar aimar hiigee we za daaa barag hiih ch gej hatuu bolowch unen ug ymdaa
ReplyDeletebas yamar n anonymous nereer chudenz zurj shideed bn aa ain
ReplyDeletehaha Anomymous -uudiig arilgachihdag ch ym u hehe hen neg ni nuuts gal asaaj medeh ym bna. udahgui ynzalahaas
ReplyDelete