За юм бичилгүй нилээд удсан байна. Юу байцгаана даа?
Бараг өдөр болгон уулздаг шахуу байсан нэг найзтайгаа тааралгүй нилээд удлаа. Монголоос нааш гарахын өмнө яагаад ч юм түүнийг жигшиx зэвүүцэх буруушаах сэтгэгдэл төрөөд харилцаа холбоогоо таслая гэж шийдсэн. Тэрэнтэй яасан ч дотно юм гэсэн сониучрахын зэрэгцээгээр зэмлэсэн үгсийг нилээд олон хүнээс сонссон. Гэхдээ юм юу гэж тийм амар байхав. 5 жил нөхөрлөсөн түүнийгээ шууд жийж бас чадахгүй мэр сэр уулзалдсаар тааралдсаар олзлогдсоор хөөрхөөн хугацаа өнгөрсөн шүү. Одоо тэгсэн дахиж харах ямар ч сонирхолгүй болж. Найз нөхдийг нь ч гэсэн. Гэхдээ бас тэрүүхэндээ үгүйлээд нтэр.
Эргээд нэг харсан чинь бүр алингаа алдсан хүн шиг бичсэн байна ш д хаха.
За архичидаа. Сайхан дурсамжуудаа бичицгээнэ дээ хэдүүлээ. Ер нь юм болгонд уламжлал юм анхныхаасаа эхлэе дээ. Бага байхад хөдөө очоод аавынхаа өмнөөс гээд шахуулдаг л байлаа гэсэн кк. Хамгийн анх чинь утгаар нь гударсан мөч гэвэл 2005 оны сургуулийн шинэ жил шив дээ.
Муусайн стандартны хүүхдүүд.Миф дэрлэсэн , мэдрэлээрээ наадацгаасан, мянга мянга сирок хуссан гэх мэт.Энийг бид нар бараг л уулзах болгондоо ярьдаг байх шүү худалч хүнд. Яасан ч лайтай дурсамж юм. Бодоод байсан та нар муусайнуудад би энэ өдөр л замаа заалгасан байгаа юм хаха. Сагсай муу авгай байна.Надад бол ''Тамир'' дээр гардаг Түгжлээс илүү хутга шааж байгаа байхгүй юу.
Энэ мэтчилэн ярих юм олон байв ч алийг тэр гэх вэ. Үг олдож үхэр холдов.
Хот гэмээнэ задгай пааб юмаа хөөө
Цагдаа гэмээнэ зөөгч бармэн юмаа хөө
Торгууль гэдэг нь такс юмаа хөө
Жүүлэхийн фургон такси юмаа хөө
Жүүлэх өөрөө буудал юмаа хөө
Жүүлэгдэгсэд эрүүл юмаа хөө
Өвгөнтийнхөн ярьж байна гэнэ.
... Хөөх, тэр саяхан хэдэн хүн архинд хордож нас барж гэнэ шүү.
Күэ, тэд мөн жаргаж үхжээ ...
Дуулим энэ хорвоод богинохон амьдрах тавилантай ч
Дурлал дарс хоёргүй түүнээ элээвэл нүгэлтэй...
.. Ууж ууж тасарсан амьтныг маллаж маллаж (муудалцаж, хэрэлдэж, зодолдож ...) унтуулаад маргааш нь уулзахад ... юу ч санахгүй байна ... гэхээр ч ...
Далай лам хүн 3 тохиолдолд үнэнгээ хэлдэг гэжээ....
нэг. өвдөөд эмчид
хоёр. зовоод ламд
гурав. согтоод анддаа...
This comment has been removed by the author.
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDelete