За кийбордтой болсон тул лалармаахан миний бие лалар санаагаар дүүрэн тархи толгойдох тэр бүх хог новш хаягдал дундаас лалар бус , хамар андын нээсэн энэхүү блогтоо өчүүхэн юм бичихээр үзэг цаас бус кноп хуруу хоёроо нийлүүлэн сууж буй нь энэ бөлгөө за юу бөлдөгнүүдээ. Үүжээ чи сонссон биз?!
Гэтэл цагаа тулахаар яг юу бичихээ мэдэхгүй юм аа. Энэ муу толгой өгөр царайлж төөгөөгийн араас орж байгаа юм байх даа. Күйшван-с хулгай хийхүү эсвэл алкааш омбоо нар шиг хуушуур пирожки цусалж байснаа дурсах уу?! Яавал зохилтойв? Хариулах хүн байхгүй шив дээ. Харуй бүрийгээр угаас надаас өөр өвчтэй амьтан опозит царайлж шөнө нойроо хугаслана гэдэг үлгэр биз дээ. За тэхээр түрүүний хэлсэн юмныхаа талаар л бичихээс тэ? Тэхх, тэг тэг.
Найз нөхөд болсоор бид 8 жилийг ардаа үлджээ. Над дээр + хамар, үрэл , боогий, өгөр , гамбир, бандага, мангаа гээд нийлдэг бид хэд ч наймуулаа юм. Күйшван 6 жилээ, бид хэд ч 8 жилээ бас л айхтар хийлээ шүү энэ зун.
25 байрны үзүүрт нэгэн сайхаан гэгч хуушууртай гуанз байлаа. (Тэр хуушуурын жорыг танай дүүгийн ангийн Ооёо-н ээж нь хийсэн гэж байна лээ шүү Гарьдаа. Сүүлд нэг хэсэг би Писид чойрчоод байхдаа ахтай нь цуг очиж иддэг байсын кк.)
6-р ангиа дөнгөж төгсчихөөд бид хэд нэг хамтлаг байгуулах гэж оролдвоо. Бид хэд ч юу байхав. Булангийн тэр гуанзанд халуун зун шатаж үхэх гэж байж баагий , хүрлээ, төөгөө, ганаа нар тусдаа их л нухацтайгаар нэгэн зүйлийн тухай шивэр авир ярилцах агаад тэднийг гөлрөн залны нөгөө захаас би , үүжээ, гөцөө болоод кошка нар тоо дутуу хуушуураа хүлээн сууцгаах аж...
Ингэж юм хум зохиож бичилгүй уджээ. Цаадах чинь арга барилаа умартсан байна. Шал залхуу хүрчихлээ.
Дараа нь тэр 4 над дээр ирээд бид хэд хамтлаг байгуулах гэж байгаа. Чи дууны дахилтыг нэг гоё дуулаад хааяадаа ганц хоёр шүлэг зохиогоод байж чадна биз дээ бла бла бла намайг тархидаж гарвөө. Эхний ээлжинд бид хувцсаараа жигдрэх санаатай байгаа. Чи сая гарсан мөнхийн рэпийн сиди-г харсан биз дээ. Тэд нарын өмссөн пүүз зах дээр 20той байгаа ирэх долоо хоногоос бөөнөөрөө цуг явж авна шүү энээ тэрээ гээд л. Дашийн шог болсон л доо энэ хамтлаг. Гэхдээ бодоод байсан бид нар сиди тоглолт байхгүй ч гэсэн сэгийн дуунууд хийгээгүй л байхгүй юу. Хаа очиж муу гамбийгийн маань хонгор охин мээнь анхны хайр мээнь оон оон , амаараа DJ хийдэг хамраагийн ''псдэн псдэн оон..'' гэсэн пүнкэрийн 2 уран бүтээлтээгээр л замхарсан дөө чаавас.
Гэхдээ л бид хэд тэнгэрлэг оршсоор л байгаа шүү тэ аая шасс ккк. Дараа л нэг олигтой юм бичихээс. Энэ муу блог дээрээ л би чинь дошны атаман шиг дураараа аашлая даа. зөв бичих дүрэм энээ тэрээ хайхралгүй шууд хусаад л хаычлаа шүү. Дараагийн удаад арай боловсон юм оруулнаа. Түр пока чика но я шүү.
Баагий нь байна. Бид нар гоё шаадаг байжээ, Хүүхдээрээ хайнга шаадаг байж... Хэхэ...
ReplyDelete